
Батлав. “Ийст гарден” ХХК Зуун нас эмнэлэг захирал Г. Гэрэлмаа
БНСУ-д оношлогоо эмчилгээнд зуучлах журам
1. “Зуун нас” эмнэлэг нь дараахь тохиолдолд БНСУ-д оношлогоо эмчилгээ хийлгэхээр зуучилна.
Тухайн иргэн
• Өөрийн хүсэлтээр урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэх
• Өөрийн хүсэлтээр онош тодоруулах
• Нарийн мэргэжлийн өндөр ур чадвар, техник технологи шаардагдах мэс засал болон эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд
2. Дээрх шаардлагыг хангасан эсэхийг тухайн иргэний эрүүл мэндийн карт, холбогдох шинжилгээг үндэслэхээс гадна “Зуун нас” эмнэлэгт баталгаажуулна. /эмчийн үзлэг, шинжилгээ гэх мэтээр/
3. “Зуун нас” эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний хурлаар тухайн иргэнийг БНСУ-д зуучлах шаардлага байгаа эсэхийг хэлэлцээд ерөнхий эмчийн дүгнэлт гаргана.
4. Ерөнхий эмчийн дүгнэлт болон холбогдох шинжилгээг хавсарган БНСУ-д байх эрүүл мэндийн агентлагт илгээх үед үйлчилгээний зардалд 50,000 төгрөг кассанд тушаасан байна /орчуулга, утас, факс, интернет зэргийн зардал/.
5. “Зуун нас” эмнэлэг ажлын 7 хоногт багтаан тухайн иргэнийг хүлээн авах боломжтой эмнэлгийн талаарх мэдээлэл болон тохирсон оношлогоо эмчилгээний санал, эмчилгээнийн зардлын талаар урьдчилан хариуг авч өгнө.
6. Тухайн иргэн тохирсон оношлогоо эмчилгээний санал болон эмчилгээний зардлын талаарх саналыг хүлээн авч БНСУ-д зуучлуулахаар болсон тохиолдолд дараах материалыг гадаад харилцааны менежерт бүрдүүлж өгнө. Үүнд:
a. Иргэний үнэмлэхний хуулбар
b. Өөрийн болон асран хамгаалагчийн гадаад паспортын хуулбар
c. Анкет /3.5*4.5 харьцаатай 1% цээж зургийн хамт/
d. Эмчилгээнийн төлбөрийн чадвартайг нотлох бичиг /банкны тодорхойлолт/
e. Асран хамгаалагч хамт явах тохиолдолд төрөл садангийн лавлагаа /эхнэр нөхрийн хувьд гэрлэлтийн баталгаа г.м /
f. Урилгын төлбөр хүн тус бүрийн 200 $ -ийг / кассанд тушаах /
7. Материал бүрдүүлж өгсөнөөс хойш 14 хоногт багтаан Солонгос улсын визийг авахад нь зохих туслалцааг үзүүлнэ.
8. Тухайн иргэн Солонгос улсын визийг хүлээн авах үедээ дараах төлбөрийг төлнө.
a. Зуучлалын хөлс 700 $ /виз урилга, эмчид үзүүлэх цаг өдөр товлох, тосох үйлчилгээ, орчуулга ( эхний 3 удаагийнх , гэрээ байгуулах) /
b. Үл хөдлөх хөрөнгийн баталгаа /барьцааны гэрээ хийж нотариатаар баталгаажуулан, ”Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт”-т бүртгүүлнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн төлбөрийг үйлчлүүлэгч хариуцна. Жич: Барьцаа хөрөнгийн үнэлгээний доод хэмжээ 10 сая төгрөг байх
c. Бэлэн мөнгө барьцаалах тохиолдолд доод хэмжээ нь 10 сая төгрөг байна.
d. Хүлээн авах эмнэлгийн хүсэлт шаардлагын дагуу оношлогоо эмчилгээний төлбөрийн тодорхой хувийг Солонгос улсад байх эрүүл мэндийн агентлагын дансанд урьдчилан шилжүүлнэ.
9. Төлбөр хийгдэж гэрээ байгуулагдсаны дараа БНСУ-ын элчинд виз хүсэхэд шаардлагатай эмнэлгийн дүгнэлт, албан бичгийг “Зуун нас” эмнэлгээс бүрдүүлж өгнө.
10. БНСУ-ын виз гараагүй тохиолдолд урилгын төлбөр болох 200 $-ийг буцааж олгох боломжгүй.
11. Тухайн иргэн Монгол Улсад буцаж ирмэгц Монгол улсад орж ирснийг батлах гадаад паспортны тамгатай хэсгийг паспортын хуулбарын хамт хуулбарлан “Зуун нас” эмнэлгийн гадаад харилцааны менежерт өгч өвчний түүхийг хааж, төлбөр тооцоог дуусгана.