Home
Дасгал сургуулилтын үед их хэмжээний ус ууж болохгүй! PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 10-р сарын 12, Мягмар гариг, 08:06    Бичсэн Administrator

Хүний бие организмаас онцгой ачаалалгүй байхад өдөрт 2-3 литр хөлс ууршин гарч байдаг.
Харин спортоор хичээллэх үед, бие организм шингэнээ илүү алдах нь бий. Тухайлбал, шогшоогоор гүйхэд л цагийн дотор хагас литр орчим усыг гадагшлуулдаг байна. Тэр ч бүү хэл бассейнд сэлэхэд хүртэл хүн бие организм дахь амин чухал усаа алдаж байдаг аж. Ийм алдагдлыг зайлшгүй нөхөх шаардлагатай. Хөлөрсний дараа хэдий хэрийн ус уух вэ?
Хэрэв та дасгал хийхийн өмнө ба дараа нь жингээ үзвэл организм тань хэдий хэмжээний ус алдсан болохыг тодорхойлж чадна. Бие организм усгүйтэх нь:

- Тамир тэнхээгүй болж сульдах,
- Зүрхний титэм ус алдах,
- Шөрмөс татах гэх мэт аюултай.

Учир нь л хөлсний хамт бие организмаас кали, натри, хлорын давс зэрэг шаардлагатай элементүүд алдагддаг байна.

Ус уухад учир бий
Алдагдсан шингэнийг нөхөх нь чухал төдийгүй, үүнийг цагаар хувиарлаж уух шаардлагатай.

Жишээ нь:
- Хэрэв дасгал сургуулилт .20-30 мин үргэлжилвэл эрдэстэй ус эсвэл жимсний шүүс зэргийг балгахад л хангалттай. Үүнийг дасгалын явц дунд ч хийж болно. Гэхдээ маш багаар...
- Дасгал сургуулилтын үед их ус уух нь зүрхэнд нэмэлт ачаалал, өгөх тул таатай бус,

- Дасгал сургуулилтын үед цангаагаа тайлахын тулд амаа хэдэн удаа зайлахад болно.
- Дасгал сургуулилт эхлэхээс хагас цагийн өмнө эсвэл дараа нь ус ууж болно.

/Хань/

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 08, Пүрэв гариг, 20:04
 

Why choose us

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book.

1Ut enim ad minim veniam
Quis nostrud exercitation ullamco
2Duis aute irure dolor in reprehen
Lorem ipsum dolor sit amet
3Consectetur adipisicing elit
Ut enim ad minim veniam, quis nos

Who's Online

Манайд 1 зочин онлайн