Home
Нарны гэрлийн хүний биед үзүүлэх ач тусын тухайд PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 10-р сарын 12, Мягмар гариг, 08:05    Бичсэн Administrator

Нарнаас хүний бие организмд үзүүлдэг ач тусыг ердийн хэдхэн өгүүлбэрээр өгүүлж баршгүй юм. Нарны гэрэл, илч зэргийн ачаар хүний биен дэх амин дэмийн синтез нийлүүлэлт хэд дахин ихэсдэг байна.

Нарны гэрлийн тусламжтайгаар Витамин С-ийн хэрэгцээ ч бага зэрэг хангагддаг аж. Байгалийн натурал хүчин зүйлээр бий болж буй Д амин дэмийн агууламжийг үрэл, болон бусад химийн гаралтай эм бэлдмэлээр нөхөх хэрэггүй.

Витамин "Д" нь үе мөчний өвчин, ясны сийрэгжилт, хүүхдийн рахитанд нэн тустай. Иймд хүүхэд багачууд, ахимаг насны хүмүүсийг зуны дэлгэр цагт гадаа нарлуулж, тоглуулах зэргээр цаг аль болох үр дүнтэй өнгөрөөх нь чухал.

В-гийн төрлийн витаминыг хүнсний ногоо жимснээс бүр мөсөн нөхөж авна гэдэг бодит байдалд тэр бүр нийцэхгүй.

Энэ витамины агууламж нь жимс ногоонд гэхээсээ илүүтэй мах, загас, элэг, өндөгний шар зэрэг мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд элбэг байдаг.

Нарны тусламжтайгаар зарим төрлийн витамин авч байгаа хүмүүс хэрэглэж буй шингэнээ хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүн хөлрөх тусам илүү их уудаг. Гэхдээ шингэн зүйл уух тогтсон дэглэм байх шаардлагатай. Учир нь шингэн зүйл хяналтгүй уух нь (жишээ нь өдөрт 6-10 литр) бие организмаас ашигтай олон бодис гадагшлахад нөлөөлдөг.

Шингэн зүйл уух дараалал:
1. Өглөөний цай уухын өмнө болон дараа нь буцалсан ус, цай, кофе жимсний шүүсийг хэрэгцээнийхээ дагуу уух. Ус уух хүслээ дарж чадвал цаашид цангаа амархан тайлагдах болно.

2. Үдийн үед, хоол идэхийн өмнө аяга сэрүүцүүлэх ундаа уугаад цагийн дараа уух шингэн зүйлээ бага багаар нэмэгдүүлнэ.

З. Оройн хоолны өмнө ганц аяга шингэн зүйл ууна.

4. Шөнө юм уух хэрэггүй.

5. Шингэн зүйлийг дэс дараалалтай хэрэглэж сурах нь бие организм дахь хэрэгцээтэй амин дэмийг тогтооход тустай.

6. Харин хийжүүлсэн, газтай ундааг бага хэрэглээрэй.

/Хань/

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 08, Пүрэв гариг, 20:06
 

Why choose us

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book.

1Ut enim ad minim veniam
Quis nostrud exercitation ullamco
2Duis aute irure dolor in reprehen
Lorem ipsum dolor sit amet
3Consectetur adipisicing elit
Ut enim ad minim veniam, quis nos

Who's Online

Манайд 1 зочин онлайн