Home
Хэрэв турахыг хүсвэл хоолоо 40 удаа сайтар зажилаарай PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 10-р сарын 12, Мягмар гариг, 07:41    Бичсэн Administrator

Хэрэв илүүдэл жингээс салахыг хүсч байгаа бол хоолоо аль болох сайтар, удаан хугацаагаар зажилж байх хэрэгтэй гэдгийг Харбины их сургуулийн эрдэмтэд зөвлөж байна. Хэрэв сайн зажлах юм бол калорийн хэмжээ буурдаг байна. Судалгааг явуулахад 40 сайн дурынхныг оролцуулжээ.
Тэд хоолоо 40 удаа зажлах ёстой болсон байна. Ийм маягаар 12 хувиар бага хоол идэж болдгийг эрдэмтэд тогтоожээ. Их зажилна гэдэг нь хүн хэтрүүлэн хоол хүнс идэхгүй, ингэснээр ходоод дүүрчихлээ гэх дохиог уураг тархинд өгөх хугацаа гарч ирдэг байна. Мөн өлсөхөд нөлөөлдөг гормон болох грелины түвшин буурна.

Эрдэмтэд олж илрүүлсэн онолоо батлахын тулд 16 гуалиг болон 14 илүүдэл жинтэй хүмүүс дээр туршилт явуулжээ. Тарган болон туранхай хүмүүс хоол хүнсийг зажлахдаа нилээд ялгаатай байдгийг ч эрдэмтэд тогтоосон байна. Бялуу өгөөд хэр хэмжээтэй зажилж байгааг нь хальснаа буулгажээ. Гэтэл тарган хүмүүс түргэн идэж, бараг л зажлахгүй залгиж байсан гэнэ.

Дараачийн туршилтанд сайн дурынханд мөн л бялуу өгч 40 удаа зажлахыг хүссэн байна. Тэд их зажлах тутам бага хэмжээтэй идэж байгаа нь тогтоогджээ. Мөн хоол идсэнээс хойш авсан цусны шинжилгээгээр өлсөхөд нөлөөлдөг гормоны хэмжээ бага байгааг илрүүлсэн байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 08, Пүрэв гариг, 20:11
 

Why choose us

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book.

1Ut enim ad minim veniam
Quis nostrud exercitation ullamco
2Duis aute irure dolor in reprehen
Lorem ipsum dolor sit amet
3Consectetur adipisicing elit
Ut enim ad minim veniam, quis nos

Who's Online

Манайд 1 зочин онлайн